Монгол хэлний их тайлбар толь
[chingg-a]
чанга
Тайлбар
сул гэдгийн эсрэг утга.
- дуу чимээний өндөр их.
- хүчтэй ширүүн.
- хууль зарчим, зан сэтгэл зэргийн нарийн чанд хатууг; хатуу чанга х о р ш.
- эд юмны нягт чийрэг.
- уяа хүлээсний бат бэх.
- юмны амт хахуун хүчтэй.
@ чанга эм (чадал хүч ихтэй эм).
чанга эгшиг (хэлний ар этгээдээр өгүүлэгдэх эгшиг).
Жишээ өгүүлбэр
чанга дуутай хүн
чанга ярих
чанга дуугарах
чанга цохих
тасхийтэл чанга алгадав
чанга бариарай
чанга түлхэх
чанга үлээх
чанга шийтгэл
хууль дүрэм чанга
чанга багш
чанга тушаах
чанга зориг
чанга нэхээстэй бөс
эрч нь чанга байв
чанга баглаатай ачаа
чанга татаад уяарай
давс нь чанга байна