тугтам, хамгийн түрүүн, эн тэргүүн; анх удаа болж байгаа хэрэг.
анх сийвэн (ургамал, амьтны бие махбодын эсийн үндсэн эд, протплазм).
анхан од з у р х а й (тэнгэрийн олон оддыг тэдний гэрэл хэмжээгээр хорин анги болгож хуваасны түрүүчийн зургаан анги дахь оддын нэр, энгийн нүдэнд харагдана; үүний нэгдүгээр ангийн оддыг цөм анхан од гэх бөгөөд бүгд хорь болно).
анхны тэнгэр (бярманы шашинтны хамгийн их тэнгэр Бишниугийн нэр).
анхны мэдэгдхүүн (юуны урьд мэдвэл зохих зүйл; зоо-мал эмнэлгийн анхны мэдэгдхүүн).
анхны шувуу а м ь т а н (эртний сөнөсөн шувуу, яс үлдэгдэл газар доороос олддог; бие тагтаагийн хиртэй сүүл нь хорин үе ястай, өд нь сахлаг, амандаа шүдтэй, жигүүртээ гурван салбар хумстай бий).
анхнаас (эхнээс, угаас; анхнаасаа сайн хичээх хэрэгтэй байсан юм).