хүний унаа, уналгагүйгий нь; явган хүн; явган улаач; явган цэрэг; явган хүнд даваа арвин, ядуу хүнд ноён арвин з ү й р.
- явган суух (хүний гуя бөгс газарт хүрэхгүй, хөл дээрээ суух).
- явган хэрүүл (ялимгүй хэрүүл).
- явган хэл ам. (явган хэрүүл):
- явган жагсаал (уналгагүй жагссан жагсаал).
- явган цэрэг (уналгагүй, хуурай замын цэрэг).
- явган зам (гудамж талбай, төв замын хажуугаар унаагүй хүний явахад зориулан хийсэн зам).
- явган ор (намхан ор).
- явган үлгэр (ардын аман зохиолын нэгэн хэлбэр-урт биш бага хэмжээний үлгэрийн зүйл).
- явган шуурга (цас салхинд хийсч хоёр метрээс доош цас бургин гарах шуурга).
- явган салхи (өндөрт биш салхилах салхи):
@ явган өлөн у р г а-м а л (гол дагуу чийгтэй газраар өндөр биш ургах нэгэн зүйл улалж өвс); - явган шарилж у р г а м а л (хуурайвтар нутгаар ургадаг, хурц үзүүртэй нэг наст өвслөг ургамал).