Монгол хэлний их тайлбар толь
[elgeque]
өлгөх
Тайлбар
- зүүх, дүүжлэх, дүүжлэн торгох.
- урт нарийн юмны үзүүр мэтээр өргөж авах.
- уургыг тавилгүй хуйвыг адууны толгойд углан уургалах.
- шилжсэн өгсөх.
- шилжсэн төлөвийг сонгож шилэх.
- шилжсэн бусдын үг ярианаас ноцтойгий нь цохож зааж хэлэх.
Жишээ өгүүлбэр
хазаараа ханын толгойд өлгөв
малгай дээлээ өлгүүрт өлгөх
морин дээрээс ташуураараа өлгөн авах
уулын ам өөд өлгөх
эдгээрийн дотроос өлгөж авах нь энэ л байна
үг өлгөх.