Монгол хэлний их тайлбар толь
зангиа
Тайлбар
- зангилаа, зангилгаа.
- шашны ёсонд хүнд зүүлгэхээр зангидсан хив хадаг.
- хүний хүзүүнд зүүхэд зориулан хийсэн нэгэн зүйлийн чимэглэл; зангиа зүүх; зангиа цэцэг ургамал (янз билэгт цэцгийн адил, өнгө тунгалаг шар, салаа уян, зангидаж болдог, зулгарч навч ургана).
Жишээ өгүүлбэр
зангиа сахиус
адис зангиа