Монгол хэлний их тайлбар толь
[dumda, dunda, dumdadu]
дунд
Тайлбар
- юмны голд, төвд, хооронд.
- дотор.
- ш и л ж с э н төв, гол.
- дээд биш, доод биш хоорондын; хоёрын хооронд, гурвын дунд; өвлийн дунд сар; дунд сургууль; дунд тушаалын дарга; дунд дүн авах; дунд хуруу (гарын гуравдугаар хуруу); дунд чөмөг (сүүж шаант хоёрын хоорондох чөмөг яс).
- ш и л ж с э н үед, цагт.
- ш и л ж с э н барагтайхан, хангамжгүй, төдийн сайн биш, дээд зэрэг биш.
- дүүрэн биш, хагасын хирд, дундуур.
Жишээ өгүүлбэр
нуурын дунд
хотын дунд
хоёр байшингийн дунд
олны дунд
үгний дунд
явцын дунд
тэг дунд
өр дунд
дундыг баримтлах
дунд байж харах
өдөр дунд
сарын дунд
шөнө дунд
ажлын дунд
нойрны дунд
зүүдэн дунд
их тарган биш, дунд зэргийн хүчтэй
чанараар дунд эд
дунд зэргийн нуруутай
сэтгэлд дунд байна
усыг хувинд дунд хийжээ
миний аягатай цай дунд байна
дундыгаа дүүргэж, дутуугаа гүйцээ.