Монгол хэлний их тайлбар толь
[ayungg-a]
аянга
Тайлбар
огторгуйн цахилгаан хорлол (дээр бүдүүлэг цагт аянга гэж галт сум мэт тусгай, маш их хүчтэй зүйл тэнгэрээс буудаг мэт буруу ойлгодог байжээ).
аянгын сум (дээр бүдүүлэг цагт бороо орж цахилгаан цахилах үед тэнгэрээс буудаг хүрэл сум гэж буруу ойлгодог байв; <<аянгын сум>> гэж газраас олддог зүйл бол хүн төрөлхтний дээд үе хүрэл зэвсэгтэй байхад эдэлж байсан зүйлс болно).
аянга буух, аянга дайрах (огторгуйн цахилгаанд дайрагдах).
аянга дугарах (тэнгэр дуугарах, аадар бороо хур орж, цахилгаан нижигнэн дуугарах чимээ).
аянгын сарниул (барилга төхөөрөмжийг аянга цахилгаан дайрахаас хамгаалах хэрэгсэл, голдуу утсаар газартай холбож босгосон урт төмөр байдаг).