Монгол хэлний их тайлбар толь
шүүмжлэл
Тайлбар
- аливаа зүйлд үнэлэлт өгөхийн тулд харилцан хэлэлцэх үйлийн нэр; санал шүүмжлэл х о р ш.; шудрага шүүмжлэл; ажил хэргийн чанартай шүүмжлэл; хурц шүүмжлэл; эрс щүүмжлэл; шүүмжлэл эсэргүүцэх; шүүмжлэлийн мөрөөр арга хэмжээ авах; зургийн цэцэг бороонд гутах шиг, зусрын сайчууд зөвлөлгөөнд урвалзах, уулын цэцэг бороонд сэргэх шиг, ухаантан сайчууд шүүмжлэлд баясах з ү й р; шүүмжлэл, өөрийн шүүмжлэл (Марксист нам болон хөдөлмөрчдийн байгууллагын үйл ажиллагаанд бий дутагдал, алдааг илрүүлэх, засах үндсэн арга).
- дутагдалтай, алдаатай газрыг заасан үг; шүүмжлэлтэй хандах.