Монгол хэлний их тайлбар толь
халдах
Тайлбар
- юманд хүрч наалдах; ус үл халдах цув; тос халдахгүй эд.
- шилжсэн ойртон очих, дэргэд нь очих, тулж очих; халдаж чадахгүй тойрон явах; халдвал хар халзандаа зүйр.
- халдварлах, халдварлан өвдөх; халдах өвчин.
- ял хэрэгт холбогдон орох; хэрэг халдах; ял халдах.
- юм явдал дамжин нөлөөлөх; муутай нөхөрлөвөл муу нь халдах, сайн нь халдахын урьд муу нь халддаг хууч.
- түрэмгийлэх, хүчлэх, зээрхэх; эрхэнд халдах; аминд халдах; хөрөнгөд нь халдах; халдан довтлох.