Монгол хэлний их тайлбар толь
[iregue]
ирэх i
Тайлбар
одох явахын эсрэг утга; 1. аливаа юм тэндээс энд болох, ямар нэг юманд хүрэх, холоос ойр болох; гэртээ ирэх; машинаар ирэх; зочин ирэх; захиа ирэх; бичиг ирэх; нааш ир!; би маргааш өглөө ирнэ; чимээ ирэх; 2. тохиолдох, болох; жаргалтай цаг ирэх; гай ирэх; зовлон ирэх; үхэл ирэх; сарын юм ирэх (сарын тэмдэг ирэх); 3. болох, гарах, ирээдүй; ирэх жил; ирэх зун; өдөр ирэх дутам сайжирсаар байна; 4. нөхцөл үйл үгийн дагавартай үгийн дараа орж тухайн үйлийн наашлах, ойртох, хүрэхийг заана.
Жишээ өгүүлбэр
гүйж ирэх
шогшиж ирэх
нисч ирэх
ойртон ирэх
мөлхөн ирэх
цугларан ирэх