Монгол хэлний их тайлбар толь
[sagad]
саад
Тайлбар
- үйл явдлыг гүйцэтгэхэд тохиолдох тотгор, садаа, саатуулах, үл хийлгэх зүйл; миний ажилд саад мундахгүй юм; ном үзэхэд нь саад болж байв; саад хийх; саад тотгор х о р ш.; санаа сайтай Монголчууд, саадыг давсан түүхтэй (дуу).
- замд байгаа, явах хөдлөхийг боож хаах, хариг хаалт.
Жишээ өгүүлбэр
саадаа давбал санаандаа хүрнэ
саад харайх
саад тавих
саад тотгор учруулах.