Монгол хэлний их тайлбар толь
[ergiguelge]
эргүүлэг i
Тайлбар
эргэдэг, эргүүлдэг юм, эргэсэн юмсын нийт нэр.
эрэг ба шургийн мушгимал суваг.
ус мөрний ойл.
амьтны үсний ширхэг эргэн ургасан нь; үсний эргүүлэг.
мал тэжээврийн уяа оосор, ороолдох эрчлэхийг хамгаалж мушгивал эргэж байхаар хийсэн хэрэглэл; аргамжааны эргүүлэг.
худгийн усны утгуурын оосор мэтийг ороон татаж гаргах ба дээс утас мэтийг ороох хэрэглэл.
Жишээ өгүүлбэр
бууны гол төмрийн эргүүлэг зураас
усны эргүүлэг
эргүүлэгтэй газар усанд орж болохгүй
худгийн эргүүлэг оосор.