Монгол хэлний их тайлбар толь
[daruqu]
дарах
Тайлбар
- юмны дээрээс доош болгохоор хүчдэх; өвс нуруулдахад дээрээс нь олигтойхон дарах хэрэгтэй байдаг; доош нь дарах; няц дарах; чулуугаар дарах;
- өндөг дарах; (шувуу өндөгнөөсөө ангаахай гаргахын тул дээрээс нь суух).
- хуруу дарах (а. эрхий хуруунаас эхлэн нэг хоёр гэж хуруугаар тэмдэглэн тоолох; хуруу даран тоолох; б. нуусан хурууг олохоор наадах; в. таах төлөгдөхөд эрхийгээр бусад хурууны үеийг тохиолдуулан тоолох).
- юмны хэв дүрсийг юман дээр гаргах; бар дарах; тамга дарах;
- эрхий дарах (эрхий хурууны ормыг бичиг дээр гаргаж баталгаа болгох).
- намжуулах, намхруулах, бууруулах, хорогдуулах, хасах;
- амьсгаагаа дарах (түр амсхийх).
- уураа дарах (уураа барих).
- нас дарах (өндөр насалж, тамир тэнхэл муудах).
- үнэ дарж авах (үнэ хорогдуулах).
- царай дарах (а. өөдгүй царай гаргах; б. царай нь гутах).
- сүр дарах (а. сүрдэх; б. жавхаагий нь гутаах).
- цалин дарах (цалингаас нь суутгах).
- доош нь болгох; хярд гарсан малыг дараад ирэв; сайн хүнийг өндийлгэхгүй дарахын хэрэг юүн!;
- толгой дарах (а. толгойгоо гудайлгах; б. толгой дараалах).
- далдлах, бүрхэх; эрийг нас дарж ,уулыг цас дардаг;
- хог дарах (а. хог новш их болох; б. хог новшийг булах, далдлах).
- шороо дарах (юман дээр шороо тоос үлэмжхэн хурж тогтох).
- давхцах, дээр дээрээс нэрмэх;
- ажил дарах (олон ажил давхцах):
- хөл дарах (олон хүн зэрэг зэргээр давхцан ирэх).
- нуун далдлах; малын тоог дарах; алдуул малыг даржээ;
- насаа дарах (залуу болох гэж насаа бага хэлэх).
- юмыг хадгалах, нөөцлөх;
- ногоо дарах (ногооны зүйлийг давсалж хадгалах).
- бараа дарах (дамын худалдаачид элбэг барааг ховор болоход нь өндөр үнээр худалдана гэж нөөцлөх).
- ажиг дарах (тус хорыг тэмдэглэн санаандаа хадгалах).
- ялах, устгах; дайснаа дарж дархан цолыг олов, өстнөө дарж өргөн цолыг олов ү л г э р;
- нүх дарах (а. нүхийг битүүлэх, бөглөх; б. нүх шахаж наадахад даалууны нүхийг хөмрөн нуух).
- хойноос нь мөрдөж хөөх, гүйцэх.
☆.
- хар дарах (аймаар зүүд зүүдлэх).
- толгой дарах (цөм, бүгдээр).
- дарж бичих (яаралгүй хичээн бичих).
Жишээ өгүүлбэр
дайсны араас шил даран хөөж сүүл даран байлдаж сөнөөв