Монгол хэлний их тайлбар толь
[shirege]
ширээ (н) i
Тайлбар
- юм хум агуулах тавих тавцантай, хэвтээ хэлбэртэй сав хэрэглэл, хэлбэр байдал зүйл ялгал олон; бичгийн ширээ; аяганы ширээ; хоолны ширээ; дугуй ширээ; ширээ засах (ширээн дээр хоол зуушны зүйл засч бэлтгэх); ширээ авах (ширээн дээр засч бэлтгэсэн хоол зуушны зүйлийг худалдан авч хэрэглэх); ширээний дэн (ширээн дээр тавьж гэрэлтүүлэх дэн); ширээний бүтээлэг (ширээг бүтээх бүтээлэг); 2. хаан хүн, төр ёслолын үзд суух сандал; хаан ширээнд суух (хаан болох); ширээ булаацалдах (албан тушаал ахихыг оролдох).