Монгол хэлний их тайлбар толь
[jagan]
заан
Тайлбар
- хушуутны язгуурын сүүн тэжээлт амьтан; урт хушуутай, хоёр том соёотой, дундад Африк ба Энэтхэгт байдаг; зааны соёо; зааны яс; зааны сүү; заан мод у р г а м а л (асар том нэгэн зүйл шилмүүст мод, зарим газар зэрлэг ургана, зарим газар тарьж ургуулна); заан таваг у р г а м а л (хужир боргио, булаг, намаг гүн элс бүхий газраас бусад газарт ургана; хүрэн судалтай ногоон иштэй, хүний хумсын төдий дүгрэг бөгөөд догол гарсан захтай, боровтор, ногоон навчтай, жижиг цагаан цэцэгтэй, үр таван хэлтэс нийлсэн, шивээ өргөстэй нэгэн зүйл ургамал).
- монгол бөхийн барилдах наадам тэмцээнд долоо буюу найм давсан бөхөд олгох цол.
Жишээ өгүүлбэр
зааныг хаяж заан болно.