Монгол хэлний их тайлбар толь
[ijagur]
язгуур
Тайлбар
- уг, хэзээний; энэ хүн язгуураас эндэхийн хүн; язгуурын сайн хүн; @ үгийн язгуур (төрөл үгийн үндсэнд байгаа, цаашид задалж үл болох утгат хэсэг).
- хүний яс угсаа; язгуур угсаа х о р ш.
- үүсэл, байгууллаар адил, ойр төстэй ургамал, амьтны нийтлэг ангилал; мийн язгуурын амьтан; шүхэр цэцгийн язгуурын ургамлууд.
- алив бодисын эх, тэргүүн; язгуур махбод (бодисын дотор шинжлэх ухааны ямар ч аргаар өөр зүйлийн бодис болгож хувилгах буюу өөр зүйлийн бодисыг нийлүүлэн бүтээж үл болох алт мөнгө, төмрийн зэрэг бодис).
Жишээ өгүүлбэр
миний дээд язгуур угсаа бол Боржгин юм