Монгол хэлний их тайлбар толь
[aburgu]
аврага
Тайлбар
- бөхийн дээд зэргийн цол, улсын наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд олгоно; дархан аврага (гурван удаа түрүүлсэн аврага).
- аймаг, хот, улсын биеийн тамирын зэрэг тусгай тэмцээнд түрүүлэгч хүн буюу нийгэмлэг, баг.
- бие том хүч чадалт хүн амьтан; аврага хүн (том биет хүн); аврага загас (далайн махчин том загас); аврага могой (халуун орны хоргүй махчин том могой); аврага нохой (том биет нохой).
- аливаа асар том хэмжээ цараат юм; аврага хөрөө (том хөрөө); аврага од (их гэрэл гийгүүлэх од); аврага сар (Санчир гаргийг тойрсон есөн гаргийн хамгийн том од).
Жишээ өгүүлбэр
цанын аврага