Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
"И" үсгээр эхэлсэн 487 үг
[ilequeue]
юмны тоо хэмжээ хэвээс хэтрүү; илүү дэлүү х о р ш.
сайн, давуу нэмүү.
илүү халиу х о р ш.
илүү харах (ахих, нэмүүд санаархах).
илүү гарах (юмны зохих хэм хэмжээ нь хэвээс буюу эсэргүүцлээс давах).
илүү зан (хэмээс хэтрүү зан, саваагүй зан; илүү зан гаргах).
илүү үг (хэмээс хэтрүү үг, чалчаа үг; илүү үг хэлэх).
илүү орон тоо (а. тогтоосон орон тооноос хэтрүү; б. хэрэгцээ багатай орон тоо.).
илүү үзэх (а. сайн харах; б. өөрөөсөө давууд атаархах).
илүү дорыг тэмцэх (ямар нэгэн юмны дээр дор, илүү дутууг тэнсэлдэх, харилцан булаалдах).
илүү дэлүүгүй, илүү дутуугүй (яв цав тохирсон буюу ав адил юм; илүү дэлүүгүй тохиров; илүү дэлүүгүй яг адил).
илүү гэр (юм агуулах, мал оруулах зэрэг аахар саахар зүйлд хэрэглэх гэр).
илүү од з у р х а й (сарны зурхайн ёсны арван нэгэн гаргийн нэг бөгөөд хорин өдөр нэгэн хэмжээ, хорин есөн жилд нэгэн эргэлт болно).
илүү сар (сарны зурхайн ёсонд гурван жилд нэг удаа тохиолддог илүү гучин хоног; зуны илүү дунд сар).
уртаараа илүү гарах,нэг банз илүү байна. илүү цагын ажил
илүү хуруу
энэ хоёрын нэг нь чанараар илүү