Монгол хэлний их тайлбар толь
хамар
Тайлбар
- үнэрийн сэрэгдэхүүнийг мэдрэх эрхтэй; хамар хоншоор хорш; хамрын багана /хамрын хоёр нүхний хоорондох ташаалсан тулгар/; хамрын нүх /хамрын сүв, үнэр үнэртэх, амьсгал авах орон/; хамар хатуу /үхэр тэмээ зэргийн дөр бурантгаас татахад дийлдэхгүй нь/; хамтрын тамхи /хамраар үнэрлэж татах нунтаг тамхи/; хамар өвчин /морь элжиг зэргийн битүү туурайт амьтанд тохиолдох нэгэн зүйл халдварт өвчин/.
- хашаа байшин, сав хэрэгслийг дундуур нь таслах хана; хашааны хамар; хамар барих; цонхны хамар.
- залгалдуулан барьсан хашаа; хамар хашаа; баруун зүүн хамартаа айлтай.
- бичиг дэвтрийн нэгэн хуудас; нэг хамар хуудас; гурван хамар бичиг.
- гүдгэр, хөтөл; тэр хамар дээгүүр давахад харагдана; гутлын хамар /гутлын хушуу/; далны хамар /амьтны дал ясны тууш сэрвэн яс/.
- нумын гичрийн үзүүрт заадаслан хийсэн эвэр зүйл.