Монгол хэлний их тайлбар толь
эргэх
Тайлбар
- орчих, тойрох, хөдөлгөөн хийх; эргэх тойрох хорш.
- буцах, эгэх; сургууль төгсөөд гурван жилийн дараа гэртээ эргэж ирэв; эргэж ирэхэд ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан хууч.
- хянах сэргийлэх зорилгоор шалган үзэх; эргэх шалгах хорш.
- эмнэлэгт байгаа буюу түр хориотой байгаа хүнд хүнс, эд хувцасны зүйлийг дамжуулан өгөх буюу биеэр уулзах, эргэлт оруулах.
- шилжсэн урвах, буцах; эргэх буцах хорш.
- шилжсэн ухаан бодол самуурах, дүйрэх; тархи эргэх, толгой эргэх (а. ямар нэгэн шалтгаанаас дотор муухай болж, тэнцвэрээ алдах; толгой эргэж дотор муухай болох; б. самуурч учраа олохгүй болох; олон данс бүртгэлд толгой минь эргэв; в. зүг чиг баримжаагаа алдах; их шуурганаар толгой эргэж хаа явж байгаагаа мэдэхгүй болов) ; **чоно эргэх* (хот хашаанд бий малыг идэхээр чоно сэм ирэх).
Жишээ өгүүлбэр
машинын дугуй эргэх
манай дэлхий тэнхлэгээ тойрон эргэнэ
гэрээ эргэх
харуул манаа эргэх
тариа хураалтын явцыг эргэж шалгасаар байв
өвчтэй хүнийг эргэх
эмнэлэгт байгаа дүүгээ эргэх
санаа эргэх
чи битгий эргэж буцаад бай! нэг л шийдсэнээрээ бол