Монгол хэлний их тайлбар толь
уудам i
Тайлбар
1.уужим, тавиу, үлэмж зайтай; уудам эх орны дундуур, Орхон Туулын билчээрээр, ган зам зурайн гялалзаад, галт тэрэг хурдлан явна /дуу/; 2.тайван, амгалан, өршөөнгүй, энэрэлт; уудам хүн; уудам зан; уудам сэтгэлтэй.