бүх биеийн эсийг тэжээл ба эдийн солилцоогоор хангадаг, бие махбодын дотуур гүйх шингэн улаан зүйл; цус нөж х о р ш.
цус хурах (цус, нэг газар цугларан нөжрөх, хүрэнтэх).
цус асгарах (цус ихээр гоожих).
цус харвах (бие махбодын дотор судас гэмтэж цус алдрах).
цус багатай (хэвийн хэмжээнээс цус нь бага болсон).
цусан суулга, цусан чацга (гэдэсний халдварт өвчин).
цусаар ханиах (ханиахад цус гарах болох).
цусны эргэлт (бие махбодын доторх цусны гүйдэл).
цус алдах(судаснаас цус алдран гадагш гарах).
цусны судал (цус гүйх гуурс хэлбэртэй эрхтэн).
цусны бүлэг (цусны нийцэх чанараар ангилах бүлэг, нэгдүгээр бүлэгт орох цус ямар ч цустай хүнд тохирно).
цус хямрах(булчингийн ажиллагааны бодисын солилцоо өөрчлөгдсөнөөс болж үүсэх өвчин).
цусан улаан(ув улаан).
цусан зээрд (адууны зүсэм, маш улаан зээрд).
цус буух (морь малын хөл доголох нэг зүйл өвчин).
цус гаргах (агнах, алах; би ч оготны хоншоороос цус гаргаж үзээгүй хүн).
цусан төрөл(эхийн төрөл).
цэвэр цусны(үүлдэр холилдоогүй; *цэвэр цусны азрага)