Монгол хэлний их тайлбар толь
[doqiqu]
дохих
Тайлбар
- дохио өгөх.
- хөгжимчдөөс хөгжмийн зохиол тоглох, дуучдаас найрал дуу дуулахад удирдах.
- толгойг бөхөсхийх.
- үүрэглэх.
Жишээ өгүүлбэр
гараар дохих
хуруугаар дохих
нүдээр дохих
энэ хүн сайхан дохиж байна.
зөв гэж толгой дохив
нойр муутай хоносон учир хичээл дээрээ дохиж байжээ.