Монгол хэлний их тайлбар толь
[chiqi]
чих ii
Тайлбар
зарим юмны хажууд дэлбийж гарсан чих мэт юм, бариул; авдрын чих; хавчигны чих.
малгайн чих (чих хамгаалахад зориулж малгайд хийсэн, сөхдөг буулгадаг зүйл).
тэрэгний чих (үхэр, морь, тэмээн тэрэгний хүрдний нүхнээс гадагш илүү гарсан голын хоёр үзүүр).
чих цүү (тэрэгний тэнхлэгийн хүрдний нүхнээс гадагш гарсан голын хоёр үзүүрт торгох гадас).
тогооны чих (тогоог барихад зориулж хийсэн дэлбэ бариул).
бүрхээрийн чих (бүрхээрийн хоёр этгээдэд архины тосуур хувинг дүүжлэхэд зориулан гаргасан тээглүүр).
@бууны чих (замаг бууны гол төмрийн гадна талд дарь тавьж авалцуулах бяцхан хонхортой хэсэг).
чихэн боов (гурилаар хийсэн нэг зүйл боов).