Монгол хэлний их тайлбар толь
[chegeji]
цээж i
Тайлбар
хүн амьтны бэлхүүс буюу харцага нуруунаас дээших хэсэг.
цээж ихтэй (хүн амьтны цээж биеэс хэтэрхий; б. үзсэн сонссоноо мартдаггүй хүн, цээжтэй ч гэдэг).
цээж сайтай (хүний оюун ухаан хурц, юмыг мартдаггүй).
цээж тэлэх (өвчүүний дотоод түсрэн өвдөх, цээжээр хатгуулах буюу дүүрч амьсгал бүтэх өвчин).
цээж түрэх (оморхог зан байдал гаргах).
цээж бичиг (багшийн уншсаныг сурагчид бичих нэгэн зүйл бичгийн ажил).
цээжээр бичих (цээж бичгийн ажил хийх).
цээжээр ярих (бичиг ном харалгүй санаанаасаа ярих).
Жишээ өгүүлбэр
өргөн цээжтэй