Монгол хэлний их тайлбар толь
[lingqu-a]
лянхуа
Тайлбар
у р г а м а л удвалын аймаг, усанд ургана, шудрага иштэй, том сайхан цэцэгтэй, дүгрэг навчтай, сайхан үнэртэй цэцэг; лянхуа цэцэг.
цагаан лянхуа (цэцэг цагаан).
улаан лянхуа (цэцэг улаан).
лянхуа цанхуй ургамал (цанхуй цэцгийн нам, хэд хэдэн давхарга хэлтэстэй. янз байдал лянхуа цэцэгтэй адил).
лянхуа цэцгийн хонгорцог (лянхуа цэцгийн гол, цэцэг нь зулгарсны дараа ургадаг буурцгийн нэр).
лянхуа цэцгийн үр (лянхуа цэцгийн буурцгийн дотоод цөмийн идээ).
лянхуа цэцгийн оо, лянхуагийн оо (лянхуа цэцгийн үндсийг устай хольж тээрэмдэн, усыг шүүрүүлэн хатгааж үлсэн гурил мэт нунтаг, үүнийг чихэртэй усаар зуурч унд болгон хэрэглэнэ).