The great explanatory dictionary of Mongolian
[chimege]
чимээ
Definition
- юмнаас гарсан дуу анир; чимээ анир х о р ш; салхины чимээ; тэрэгний чимээ; чимээ гаргах; хөлийн чимээ.
чимээ намхруулагч /алив машина механизм зэрэг юмны дууг багасгаж намхруулах хэрэгсэл/.
чимээ авах /дуу анир, сураг мэдээ дам сонсох/.
чимээ өгөх /мэдээ чимээ, дохио тэмдэг мэдэгдэх/.
чимээ чагнах /чимээ анир сонсохыг чих тавьж хүсэх/.
чимээ имээгүй /а. чив чимээгүй; чимээ имээгүй суув; чимээ имээгүй болов; б. огт мэдээ сураггүй, таг чимээгүй л гэдэг/; 2. сураг мэдээ; мэдээ чимээ, сураг чимээ, чимээ ажиг хорш.