The great explanatory dictionary of Mongolian
[oendege]
өндөг i
Definition
- шавьж, хоёр нутагтан, мөлхөгчид, жигүүртний эр эм бэлгийн эсээс бүрэлдсэн үржлийн үр.
- шувууны мөн тийм эсээс бүрэлдсэн гадуураа хальстай зууван хэлбэртэй бөөрөнхий зүйл.
- өндөгний хальс (өндөгний хатуу бүрхүүл).
- өндөгний уураг (өндөгний шингэн зүйл).
- өндөгний зулам (өндөгний хатуу хальсны дотоод нимгэн хальс).
- өндгөн мөөг у р г а м а л (хогт дарагдсан, ялзарсан модны тушаа ургах, орой нь цагаавтар, дотроо бараахан мөөг).
- өндгөн хэв (буудайн гурилд тахианы өндөг чихэр хоршиж тостой хийсэн боорцог).
- өндөгний хагсмал бин (жигнэсэн буудайн гурилд өндөг чихэр хоршиж хайрсан бин).
- өндгөн сүй х у у ч и р с а н (а. эцэг эх нь хөвгүүн охиноо эхийн хэвэлд байхад буюу нялх бүхийд нь хожим эр эм болгон холбохоор хэлэлцэн тогтсон хэлэлцээр; б. хожим эр эм богтлоход эрийн талаас эхнэр болгох хүний эцэг эхэд анх удаа очиж хадаг тавих); өндөгнөөс яс эрэх, өөхнөөс шөрмөс эрэх. х у у ч.