The great explanatory dictionary of Mongolian
1,699 words beginning with “А”
[ama, aman]
ам (ан) i
Definition
хүн амьтны уруулын завсрахи сүв.
хүн амьтны хушуу уруулын завсрахи, багалзуур хүртлэх хөндий; ангайх амтай, залгих хоолойгүй о н ь с о г о; алтан дөрвөн туурай нь гялалзаж, аман дотроо цагаан соёо цухалзуулан ... (хурдан морины цолоос); шувууны ам; амаа зайлах; аман дотор; аман дотроо үглэв; амандаа орсон аөхийг хэлээрээ түлхэн гаргах з ү й р.
- ам гэмтэх, ам домтох (хүүхдийн аман дотор яр гардаг өвчин тохиох).
- ам хатах (ам хуурай болох).
- ам цангах (унд хүсэх); чонын амнаас гарч барсын аманд орох з ү й р.
- ам заваарах (шүлс налдааран аман дотор аягүй болох).
- ам жишлэх (цангасан амьтны өчүүхэн юм уухыг).
- ам захиа (амаар уламжлан хэлүүлсэн үг).
- ам зөөлөн (а. морь малын ам татах залахад ялгуум эелдэг; б.хүний үг ялгуум аятай).
- амаа мэдэхгүй (морь малын хазаарт дасаагүй).
- ам зөрөх (хоёр хүний хэлсэн үг хоорондоо үл тохирох).
- ам зөвшөөх (бичгээр биш амаар ярилцан тохирох).
- ам задгай (үзсэн, сонссон бүхнээ хамаагүй илрүүлэн ярьдаг).
- ам дордойх (садан төрлийн хүмүүсийн хоорондоо бага зэрэг хэрэлдэж муудалцах; ам дордойвч элэг дордойхгүй х у у ч.).
- ам дагах (бусдын үгийг зөвшөөрөн хүлээх).
- ам дагалах (бусдын хэлэлцэхэд хөндлөнгөөс зоримгоор оролцон ярилцах).
- ам озох (амаараа сорон шавхийтэл үнсэх).
- ам сул (а. морь малын ам зөөлөн; б. хүний ам задгай чалчаа).
- ам хагалах (а. эмнэг адуу ма-лыг анх эдлэгээнд сургаж дасгах; б. ам нээх).
- ам хатуу (а. морь малын хазаартаа ам нь дийлдэхгүй тэмүүлдэг нь; б. хүний үг ухачламтгай ширүүн).
- ам халах (а. морь малын ам, амгайдаа холгогдон улайх; б. хүний сэтгэл нь хөөрч яриа нь нэмэгдэх; в. баахан халамцаж үг олшрох).
- ам хүрэх (амсах).
- ам чагтуун(морины ам дэндүү хатуу).
- ам зүгшрэх (а. морь малыг унаж сургахад ялгуум эелдэг болж эхлэх; б. хэлэх өгүүлэх үг, унших дуудах бичигт хэл дадаж дасах).
- ам ихтэй(хир хэмжээнээс хэтэрхий давамгай бардам үгтэй).
- ам муудах (олны ам ихэвчлэн муулах тийш хандах).
- ам муруйх (харилцан муудаж хэрэлдэх).
- ам нийлэх(хүмүүсийн үг өгүүлэл хоорондоо ягштал тохирох).
- ам сайжрах (юманд олны ам ихэвчлэн магтах тийш хандах).
- ам сулрах (юманд олны ам баахан муудах).
- ам нээх (а. зөвлөлдөх ярилцахад анх эхлэн хэлэлцэх; б. бэрхшээж байсан зүйлийг сая гарган хэлэх).
- ам таглах (а. хариулж болшгүй үгээр хариу тавин дуугүй болгох; б. ор нэрийн төдий зүйлээр аргацаан бөглөж өнгөрүүлэх).
- ам удаан (дугуй авад үг гаргаж хэлэхгүй).
- ам түргэн (зан түргэн, юуны урьд үг хэлэлцэх дуртай).
- ам хавчих (өгүүлэх хэлэлцэхэд сэргэмжлэн үг дуугүй суух).
- ам хаацайлах (ам хаах).
- ам хаах (ам таглах).
- ам улжих (аж төрж чадахгүй, юм элбэг газар очиж амь зуух).
- аман зууш болох (хүний ичгүурт муу явдал энд тэндгүй тархаж жигшин хэлэлцэх).
- амаа татах (хэлэхгүй, ярихгүй дугуйхан байх).
- амаа өгөх (бусдад заавал тэгнэ гэж батлах).
- ам шүд алдах (ам алдах).
- ам хүлээх (а. амаар зөвшөөрөх; б. хэлэлцэх зөвшилдөх зэрэгт бусдын ам харах).
- ам хуурай суухгүй (а. уван цуван үргэлжлэн идэх; б. дугай байдаггүй).
- ам хурдан (санасан бодсоноо бусдаас урьдчилан хэлэх зантай).
- ам харах (хүний юү хэлэхийг хүлээх).
- ам хамхихгүй (хүн амьтны үргэлжид дуугарч байх).
- ам хамхих (өгүүлэх хэлэлцэх газарт цэнэж үг дуугүй суух).
- ам хазайх (олны ам баахан муудах).
- ам хагарах (а. бэрхшээж байсан зүйлийг сая хэлэх; б. олны дотор зовохгүй ярих).
- аман дээрээ сүрхий, ачир дээр базаахгүй (хэлэх хийх хоёр нь адилгүй).
- ам ажил хоёр нь зөрөх (их ярьж бага хийх).
- ам шаах (бурангуйлан тулгах).
- ам гарах (бардамнан ярих).
- ам гарздах, ам бузарлах (бусдад найдаж хэлсэн зүйл бүтэхгүй болох).
- амны гамхи (амаар татах тамхи).
- амны ус (уух ус).
- амны зууш болох (бусдад шоовдорлогдон яригдах).
- амны гарз (хэлээд хэлээд биелэхгүй).
- амны гийгүүлэгч (үл хамарших гийгүүлэгч).
- амны заваа гаргах (бага сага юм уух).
- амны цээр гарах (а. амсахыг цээрлэсэн юмыг амсах; б. гэмшилтэй үг хэлснийхээ учрыг тайлбарлан ярих).
- ам хагалах (а. хүний бэрхшээн зовнисон хэрэг явдлыг үүсгэн хэлж өгөх; б. эмнэг адуу малыг анх эдлэгээнд сургаж дасгах).
- амаа жимийх (а. амаа хавчих; б. үг дуугарахгүй суух).
- амаа барих (а. өнгөрсөн хойно нь гэмших; б. амаа хавчих).
- ам алдах (тангараглах; ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог з ү й р).
- ам асуух (тавлаж асуух).
- ш и л ж с э н амсар нүх; уутны ам; бууны ам; тогооны ам; аяганы ам зуух (дөнгөж унд амсах); нүхний ам (нүхний амсар); ам хамар х о р ш.
- ш и л ж с э н өндөр газрын хооронд голын дагуу байх газар; хоёр уулын хооронд байх нам газар.
- ш и л ж с э н үг, хэл.
- ш и л ж с э н өрхийн доторхи хүний тоо; ам бүл олуулан; ам данс нэг (нэг өрхөд тооцогдох); ам хэд вэ?; өрх ам х о р ш.; хүн амын тоо бүртгэл (бүх улсын хүний тоо бүртгэл); ☆ аман хуур (хөгжмийн зэвсэг, амаар үлээх буюу аманд тулган барьж хуурдана, төмөр хулс мэтийн зүйлээр үйлдэнэ); аман зохиол (зохиосон тодорхой эзэнгүй, амаар үүсч уламжлагдан хэлэлцэх зохиол); аман хүзүү (хүзүүний нэгдүгээр үс, толгойн яс, хатан хүзүү хоёрын хоорондох хүзүү); аман хүзүү зангидах (зангилааны нэр, тойрон гурваар гөрсний адил сүлжээлэн уях); ам зом (үйл ажилд завдамгай хөдөлгөөнтэй хүн; тэр чинь ажилд ам зом хүн шүү); ам мөлт ,ам мөлтөс (дөнгөж, урьдхан, ялимгүй жаахан); дөнгөж цагт нь арай хожимдолгүй ам мөлтөс уулзав; ам мөлтөс ирэв; ам мөлтөс дуусчихлаа; ханын ам (монгол гэрийн ханын нийлүүлэн боох уулзвар); нохойн амаар нийлэх (ханын амыг хоёр хоёр буюу гурван үдээртэй уулзраар буруу нийлүүлэх).
Example phrases
том ам
муруй ам
Тарнийн ам
Түнхэлийн ам
хэл ам хийх
ам хэл татлах
хэл ам гаргах
амтай хэлтэй хүн
үг хэл гаргах
хэл амаа билүүдэх
үг хэлээ бараад байна билээ
ам хэлээр доромжлох