The great explanatory dictionary of Mongolian
[gueng, guen]
гүн
Definition
Манж чин улсын хэтэрхий дөрвөн хэргэмийн дөрөвдүгээр; дотроо: улсын түшээ гүн, улсад туслагч гүн, гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж гэж гурван зэрэг байжээ.
хуучирсан гавьяа шагнал гэсэнтэй адил утгатай; гүн байгуулав; гүн бий.
ашигт малтмалын уурхай.
цэцэг өвчний туурлын уг авд арилахгүй яртсан нь.
1.нягт их; гүн ой; гүн шугуй; 2.гүнзгий, лав; гүн ус; гүн жалга; гүн шуудуу; 3.юмны дотор лав орсон; ойн гүн; арлын гүн; ажлын гүнд орж ажиллах хэрэгтэй; 4.юмны дорхи; газрын гүний ус;
өтгөн тод өнгө зүстэй.
утга санаа нууц далд, ойлгоход бэрх; гүн утга; гүн бодлого; гурван гүн (их далайн ёроол гүн, эрдэмт хүний санаа гүн, энх төрийн бодлого гүн); гүн ухаан (нийгэм, байгаль, сэтгэхүйн хөгжлийн ерөнхий зүй тогтоол, хуулийг судлах ухаан); гүн ухаанч (гүн ухаанд мэргэжсэн хүн); гүн ухаантан (гүн ухаанд мэрэгжигсэд).
маш нарийн сайн хийцтэй.
хурцлаг сайн амт.
Example phrases
алтны гүн
нүүрсний гүн.
цэцгийн гүн тогтох.
гүний муж
гүний чулуулаг
гүнийн хурдас.
гүн улаан
гүн ногоон
гүн шар
гүн харанхуй.
гүн хийцтэй хэт хутга
гар урлал.
гүн амттай хоол
гүн шөл.