The great explanatory dictionary of Mongolian
[choqiqu]
цохих
Definition
- жанчих, дэлдэх; хүн амьтныг зодож цохих; сүхээр цохих; хэмх цохих; тас цохих; зад цохих; хага цохих; ташуураар цохих.
- дийлэх, давах, ялах; буруу үзэл санааг шүүмжлэлээр зад цохих; дайсныг бүсэлж бут цохих.
- жигд цохилттой юмны хөдлөх; миний цаг сайн цохиж байна; зүрх цохих.
- хөгжмийн зэвсгийг дэлдэж дуугаргах.
- салхи зэрэг юм гэнэт дэлсэх; салхи цохих; жавар цохих; зургийн цаасыг гэрэл цохьсон байв; тариаг мөндөр цохих; * утас цохих (цахилгаан мэдээ явуулах); улаан буурал морь нь, усаа уухыг больжээ, уур нь хүрсэн юм үү хөө, утас цохихыг байлаа хөө (ардын дуу); машин цохих (бичгийн машинаар юм бичих); туйпуу цохих (туйпууг хэвт хийж үйлдэх).
Example phrases
хөгжим цохих: хонх цохих
бөмбөр цохих, ёочин цохих
шудрага хөгжим цохих