The great explanatory dictionary of Mongolian
хайч /ин/ i
Definition
- хооронд нь нугаслан холбосон гуя гэдэг хоёр нарийн төмөрт ир гаргаж, цагариг мэт бариул хийсэн хайчлах, огтлох зэвсэг; үйлний хайч, төмрийн хайч; хайчны бариул /хайчны барих иш этгээд/; хайчны ааг /хайчны ирийн уг этгээд/.
- хооронд нугаслан холбосон юм хавчих хоёр гуя төмөр; галын хайч; хайч солбих /хайчны гуя хэтрэн зөрөх/; хайч боорцог улаан хоног амууг жигнэж, хольц холин, хайчны бариул мэт мушгин хийж тосонд буцалгасан нэг зүйл боов/; хайч хорхой амьтан /олон хөлтэй, хар өнгөтэй, хатуу хальстай, эрүүндээ хорт булчирхайтай шавьж/.