The great explanatory dictionary of Mongolian
1,530 words beginning with “Г”
- ганцаараа
- ганцаардах
- ганцаардуулах
- ганцаарлах
- ганцаарлуулах
- ганцагчин
- ганцдах
- ганцхан
- ганших i
- ганших ii
- ганших iii
- гань
- ганьс i
- ганьс ii
- ганьхрал
- ганьхрах
- гар
- гараа
- гарааш
- гараг i
- гараг ii
- гараж
- гарал
- гаралт
- гарам i
- гарам ii
- гарамгай
- гаран
- гаранга i
- гаранга ii
- гаранга iii
- гарангатах
- гарах
- гарваль
- гаргагдах
- гаргагдахгүй
- гаргал
- гаргалга
- гаргах
- гаргац
[garqu]
гарах
Definition
юмны буй болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох; нар гарах (а. нар мандаж эхлэх; зүүн зүгээс нар гарлаа; б. хүсч мөрөөдсөн зүйл нь сэтгэлчлэн бүтэх буюу баяр хөөр болох; хүү чинь ирж нар чинь гарч байна уу?); сар гарах (а. сар мандан үзэгдэх; сар гарч огторгуйг гийгүүлэв; б. сар эхлэх; нэгдүгээр сар шувтарч хоёрдугаар сар гарах); хээл гарах (а. гэдэс гарах цадах; б. мал өвс ногоонд сайн цадаж таваарах байдал орох); гал гарах (а. түймэр асах; б. шөнийн цагт хол газар гал үзэгдэх); ус гарах (а.юмнаас ус нэвчих, ундрах; б. ус гаталж нэвтрэх); уур гарах (а. хилэн намжиж дарагдах; б. тогоо нэрэхэд жалавчны дотоодоос уур хөөрөн үзэгдэх; уур гарч байна, ус баахан бий); хөлс гарах (а. биенээс хөлс дааварлах; б. ажил хөдөлмөрт хүч гаргах); сорви гарах (а. яр шархны ул ором үлдэж тогтох; б. үйл ажлын ямар нэгэн сэдэв цухуйж илрэх); баас гарах (а. машид айх; б. машид чармайх; в. үйл ажлын муу дутагдал илрэх); гадаа гарах (гэр хашаа зэргээс гадагш гарах); ногоо гарах, газар гарах (ургамал ургаж дэлгэрэх); нүд гарах (цас хайлж газар цоохордох); шүд гарах (амьтны шүд анх ургаж цухуйх); шөл гарах (махны шүлт шим нь усанд буух); цагаан мах гарах (хошгиног урваж гадагш гарах); нэр гарах (алдарших); дуу гарах (дуугарах); чимээ гарах (а. чимээ дэгдэх; б. сураг мэдэгдэх); концерт гарах (концерт тоглох); кино гарах (кино үзүүлэх); жүжиг гарах (жүжиг тоглох); гэдэс гарах (их л цадах); хоног гарах (цагаан идээ элбэгших); яр гарах (яр бий болох); үүл гарах (үүл бий болох); хүүхэд гарах (төрөх); гарз гарах (гарз учрах); гай гарах (гай тохиолдох); алдагдал гарах (алдагдал учрах); алдаа гарах (осолдох, эндэх); ашиг гарах (ашиг олох); цээр гарах (цээр арилах); тайлан гарах (тайлан учир бүрдэх); орон гарах (орон тоо бий болох); идэш гарах (идэх юм бий болох); хэл ам гарах (хэл ам хэрүүл шуугиан үүсэх); үнэр гарах (үнэр сэрэгдэх); цус гарах (цус гоожих); зам гарах (а. зам бий болох; б. зам хөндлөн огтлох); улай гарах (амьтны шинэ сэг бий болох); мөр гарах (а. журам бий болох; б. юмны ор мөр үлдэх); хэрэг гарах (хэрэг үүсэх, дэгдэх); байлдаан гарах (дайн үүсэх); жил гарах (жил эхлэх); ярьж гарах (ярьж эхлэх); бичиж гарах (бичиж эхлэх); идэж гарах (а. идэж эхлэх; б. ихэд идэх); буханд гарах (үнээ хээл олох); нөхөрт гарах (нөхөрт очих).
дотор байсан юм гадагш болох, зайлах, шилжих, салж ангижрах; хотоос гарах (хотоос гадагш явах); хөдөө гарах (суурин газраас гадагш явах); эмнэлгээс гарах (эмнэлгээс ангижрах); ялаас гарах (а. ялаас мултрах); ажлаас гарах (ажлаас халагдах); хэргээс гарах (а. ял хэргээс салах; б. ямар нэг юм хэрэглэх аргагүй болох); хоолноос гарах (хоол идэж чадахгүй, дургүй болох); тамхинаас гарах (тамхи татахгүй болох); махнаас гарах (мах идэхгүй болох); будаг нь гарах (а. будаг нь арилах; б. будаг нь илрэх); архи гарах (а. согтоо нь гарах; б. архины чанар сайн байх); амин гарах (а. амьтны үхэж амьсгалаа хураах; б. аюул хөнөөлд үхэхгүй амьд үлдэх).
гатлах, гэтлэх, туулах, нэвтрэх, алгасаж өнгөрөх.
юманд авирах, асах, хүрэх, явах, багтах, модонд гарах; ууланд гарах, шат өөд гарах, байшин дээр гарах, анд гарах, кинонд гарах, сонинд гарах; толгой дээр гарах (эрхшээлд нь хэтрэх); ☆ гарахын тийн ялгал (монгол хэлний долоон тийн ялгалын нэг); гарахын орон (гарахын тийн ялгал).
Example phrases
гол гарах, гүүрээр гарах
замаар гарах
усаар гарах
хашаа тойрч гарах, байшингийн хажуугаар гарах, гэрийн урдуур гарах, уулан дээгүүр гарах, хил гарах, хязгаар гарах