хүн төрөлхтнөөс бусад амьтай амигүй бодис, байгалийн үзэгдлийг лавлан асуухад хэрэглэх үг, эр эгшигт үгэнд бичнэ.
- юу зовох (юу ядах).
- юу ядах (хялбархан; үүнийг хийхэд юу ядах вэ; тийм юм олоход юу ядах).
- юу хийх (а. лавлан асуух үг; үүгээр юу хийнэ? үүгээр юу үйлдэнэ? б. ямар нэгэн юмыг голоход хэрэглэх үг.
- юу хийх вэ (a. хийх үйл ажлыг заалгахаар лавлан асуухад хэрэглэх үг; би юу хийх вэ? б. санаанд үл тохирох үйл юм хийж байгааг үзээд үл тоомсорлож хэлэхэд хэрэглэх үг; *чи үүнийг хийж, юу хийх вэ).
- юу хэлэх вэ (а. эндсэн цалгардсан газрыг зааж сануулахад хэрэглэх үг; чамд юу хэлэх вэ; юу гэх вэ ч гэнэ; б. хэлэх юмгүй; чамайг яв гэхээс өөр юу хэлэхэв дээ).
- юу гээ вэ (дуудсан зэрэгт учрыг лавлан асуух үг; та юу гээ вэ? чи юу гээ вэ?).
- юу гэнээ (бусдын хэлсэн үгийг ухаж мэдээгүйдээ лавлан асуух үг).
- юу гэж (юу гэнэ).
- юу юу (ямар гэсэн санаа; чи юу юу авчрав? тэнд юу юу байна? тэр юу юу өгүүлэв?).
- юун сайн юм бэ (яасан сайн юм бэ; юун сайн юм бэ, одоо хоёулаа явж кино үзээд ирье).
- юун ч их юм бэ (яасан их юм бэ; за юун ч их юм авчирсан юм бэ?).
- юуны тулд (яахын тулд; юуны тул ажил хийж байна? юуны тул түүнийг хамгаалав?).
- юун хамаа (хамаагүй); юун юм (урьд мэдэхгүй байсан юмыг хожим сонсоход лавлан асуух үг; юун юм, би мэдэхгүй; юун юм яриад байна).
- юун юунаас чухал (энэ тэр алив юмнаас онц чухал).
- юу юугүй (одоохон, даруйхан; юу юугүй явах болов).
- юу ч болов (эрсэлж шийдсэн зүйлд гаргах үг; юу ч болов, чингэе; юу ч болов, дүүрсэн хэрэг).