The great explanatory dictionary of Mongolian
[ereue]
эрүү (н) i
Definition
- хүн амьтны толгойн, амнаас дооших хэсэг; эрүү толгой х о р ш.; эрүүний шүд; эрүүний углуурга;эрүү засах, эрүү заах(амьтны эрүүг толгойноос нь салгах); эрүү зуурах (шүд зуурах).
- зуухны аман этгээдэд гал үнс зэргийг тосч тавих юм.
- хавхны тархийг тосч тавьсан матигар мод; хавхны эрүү.
- х у у ч и р с а н эхнэр хүний дээлний ханцуй дээрх өөр өнгийн юмаар хийсэн оруулга; дээлний эрүү.
- өндөрлөг газрын аюухан бууж ирсэн шувтрага болох газар.
Example phrases
зуухны эрүү
эрүү гаргуул
уулын эрүү
Ханангийн эрүүд намаржина.