The great explanatory dictionary of Mongolian
[sang]
сан i
Definition
- улсын мэдэл, өмчинд холбогдох зүйл; сан хүү хорш.; улсын санд оруулах; сангаас хэрэглэх; сангийн морь; сангийн аж ахуй (улсын аж ахуй); сангийн яам (улсын мөнгөн хөрөнгө, түүний эргэлт, төсөв, зэллэг тэргүүтнийг хариуцах яам).
- аливаа чухаг зүйлийг хуримтлуулсан газар, хөмрөг; эрдэнэсийн сан; номын сан (нийтэд хэрэглүүлэхээр ном судрыг хуралдуулан хадгалах газар; улсын номын сан; хотын номын сан; номын сангийн курс); эмийн сан (а. нийтэд эм худалдаалах газар; б. мөн чухал эмийг ялган авч хайрцагласан сав; гэрийн эмийн сан); усны сан (усыг нөөцөлж ашиглах газар, цөөрөм).
- ш и л ж с э н маш их алдартай, үнэтэй зүйл.
Example phrases
дэлхий дахины уран зохиолын санд өөрийнхөө зохиолыг оруулжээ
ардын аман зохиолын баялаг сан.