The great explanatory dictionary of Mongolian
[onggocha]
онгоц i
Definition
- усанд хөвж явах тээврийн хэрэгүүр; галт онгоц (уурын хөдөлгүүртэй онгоц); далбаат онгоц (далбааг салхинд хийсгэн явах онгоц); гуя онгоц (ухмал гуалинг холбож хийсэн онгоц); шунгадаг онгоц, шумбадаг онгоц (усан дээгүүр, усан доогуур аль алинд нь явж чаддаг хөлөг онгоц); онгоцны алмуур (онгоцны хаюур); онгоцны зангуу (онгоцны онгоцыг зогсооход хэрэглэх төмөр багаж); онгоцны шураг (онгоцны дээр босгосон мод); онгоцны дөр (онгоцны хөтлөх оосор); онгоцны сэлбүүр (онгоц сэлэх урт мод); онгоцны дарвуул (онгоцонд өлгөсөн салхи үлээлгэх ваабан); онгоцны хэтгэ (онгоцны бөгс); онгоц тавих (онгоцыг усанд оруулах); онгоцны хичиг (гуя онгоцны холбоо мод0; онгоцны тавилан (онгоц тавих газар); онгоц сэлбэх (онгоц сэлэх); онгоцны хаюур (онгоц залах хүрз); онгоц хаюурдах (хаюураар онгоц сэлбэх); онгоцны толгой (онгоцны өмнөх үзүүр); онгоц харайх (нэг онгоцноос нөгөө онгоцонд гарах); онгоцны гэзэг (усанд тавих онгоцны дээгүүр хөндлөн хүлж тогтоох мод); 2. далавч, жигүүр бүхий нисэх аппарат.
Example phrases
нисэх онгоц
нисэх онгоцны далавч
нисэх онгоцны жолооч
нисэх онгоцны буудал.