- Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Өвөр монголын өөртөө засах орны хүн амын хэсэг; Монгол Ардын Хувьсгалт Нам; Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл; Монгол Ардын Хувьсгалт цэрэг; Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг; баруун монгол; зүүн монгол; өвөр монгол.
Одоогийн шинэ монголын улаан туг бүрхсэн орон.
Энэ бол Миний төрсөн нутаг.
Монголын сайхан орон.(Д.Нацагдорж).
үйр; монгол хүн морио магтана, мужаан хүн хөрөөгөө зүйр.
2 . монгол дуу; монгол эмээл; монгол дээл; монгол гутал; монгол гэр; Монгол хэл (Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Өвөр монгол, Буриад АССР болон Ойрдуудын хэл); Монгол үсэг (Уйгаржин монгол, дөрвөлжин, тод, соёмбо, шинэ үсэг); Уйгаржин монгол бичиг (эрт цагт Уйгаруудаас уламжлан авсан бичиг, хуучин монгол бичиг ч гэнэ); тод монгол бичиг (Ойрдан Зая Бандид гэгчийн 1684 онд зохиосон бичиг); шинэ монгол бичиг (Кириллийн үсгээс уламжлан авсан бичиг, шинэ үсэг ч гэнэ); монгол бүрээ (дунд нь мод, захад нь гууль тавьж хийсэн урт бүрээ); монгол адуу (эрт дээр цагаас гаралтай, талын адуу бие жижиг, хүч чадал их, тэсвэртэй, жилийн дөрвөн улиралд билчээрээр амьдрана); монгол архи (сүү исгэж нэрдэг архи); монгол далан хэлт амьтан (янз далан хэлт чогчготой адилхан болоод жигүүрийн дотор үе үе цагаан өрөвлөг бүхий нэг зүйл бялзуухай); монгол амуу ургамал (нэгэн зүйлийн тариа, мөхлөг нь улаан хоногоос томхон, эрт боловсроно); монгол өвс ургамал (цагаалжийн төрлийн нэг зүйл өвс); монгол цай ургамал (хөвөн оройт, сөд зэрэг цайны оронд уудаг өвсний зүйлийн нийт нэр).