The great explanatory dictionary of Mongolian
[ali]
аль i
Definition
- асуух, лавлах, ялгах, заах утгаар; аль вэ?; аль вэ? хаа байна?; аль зүгээс ирэв?; аль алинаас нь асуу; аль алинд нь өг!; аль сайны нь ав л даа; аль хүртэл унишх вэ?; аль ч газар адилхан; аль морий нь унах вэ?; аль хир хүн бэ?; аль зэрэг байна?; аль аль нь зүгээр; аль ааш нь дайрах бол? (ямар ааш нь тохиолдох бол).
- хамаг, бүх, хир чинээгээр, бишгүй, олон; аль муугаа үзэх (хамаг зов-лонгоо эдлэх); аль муугий нь дуудах (бүх муугий нь дуудах); аль муугий нь хүлээх (муу бүхнийг хүлээх); аль байдгий нь илчлэх (хамаг байдгий нь илрүүлэх); аль сайны нь сонгох (хамгийн сайны нь шилэх); аль болох аргаар (ямар нэг аргаар); аль чадах чинээгээр (хир чадлаараа); алиныг нь тэр гэх вэ (бишгүй байдаг юм).
- цаг заасан утгаар; аль эртнээс хийх; аль намайг хотод байхаас аваад; аль хэдий нь; аль зунаас эхлэн одоо хүртэл; аль дивангарын (маш эртний).
- эсвэл, үгүй бол гэсэн утгаар.
Example phrases
чи хэлнэ үү, аль би хэлэх үү?
би явах уу, аль та явах уу?.