- хүн амьтны махны дотоод дахь хатуу зүйл.
яс нясгах (хүүр барих).
яс барих (нас барсан хүнд хүрч оршуулах).
ясаа тавих (оршуулах).
яс амрах (аливаа үйлийг удаан хийх; түүнээс салах).
яс хагацах (а. төрөх: б. алив хүнд хүчир ажлаа суллагдах).
яс хавтайх (айх эмээх, ичих зовох; аавыг загнах байх гэж л яс хавтайж байлаа; олон хүний өмнө учир утгагүй л юм хэлчих боов уу гэж яс хавтаж байв).
яс хаях (хоёр этгээдийг хооронд нь муудуулах хэрэлдүүлэхийн тулд арга мэх хэрэглэх).
ясаа цайх (зовлох эдлэх, тамаа цайх ч гэдэг).
яс арьс болох (хүн амьтны ихэд турах; яс арьс болоод танигдахаа байв); ясан хэлхээ (хэт туранхай).
яс цоож (чангалан хорих шорон).
яс гаргах, яс заах (а. мэрийх чарайх: б. хатуужин тэсвэрлэх).
ясан бариа (сүрьеэ, тэмбүү зэрэг өвчнөөс ясанд бий болсон бороо).
ясан шүд (адууны дээд дорд шүдний гол дундах хонхор нь цөм арилж гүйцсэний нь).
яс мод (байшин барилга зэрэг юмны гол их бие болж байгаа мод); 2. зарим жимс, жимсгэний дотор байх хатуу цөм болон зарим үр жимсний хатуу хальс; жимсний яс; самрын яс; хушганы яс; 3. овог үндэс, удам угсаа; яс үндэс хорш.
яс махны тасархай (төрөл садан; манай яс махны тасархай).