The great explanatory dictionary of Mongolian
[mendu]
мэнд
Definition
- эсэн, энх тунх; мэнд амар байх; амь мэнд (үхсэнгүй амьд); мэнд өнгөрөх, мэнд гарах (юманд өртөгдөхгүй өнгөрөх); эрүүл мэнд (амьд бие махбодын зөв ердийн үйл ажиллагаа); эрүүл мэндийн бичиг (биеийн байдлыг тодорхойлсон баримт); эрүүл мэндийн байдал (өвчтэй хүний биеийн байдал); эрүүл мэнд, мэнд амар хорш.
- хүн рүү танил дотныг илэрхийлэн хандахад хэлэх үг: мэнд байна уу? (сайн байна уу?); мэнд сайн байцгааж байна уу?; эрүүл мэндийн төлөө! мэнд мэдэх (мэнд сайныг лавлан асуух); мэнд хүргэх (хүнээр дамжуулан мэнд сайныг асуух)