The great explanatory dictionary of Mongolian
1,699 words beginning with “А”
[alag]
алаг
Definition
- хоёроос доошгүй өнгө холилдсон нь; хар алаг (хар цагаан холилдсон өнгөтэй.
- жигд биш, тэгш биш, янз янз; аяганы алгаас адууны алаг нь дээр х у у ч;
- алаг булаг (а. алагтай адил; б. зүйл зүйлийн өнгө зүс хэсэг хэсэг холилдсон).
- алаг мах (өөх мах алагласан).
- алаг нүд (яруу найрагт нүдийг магтсан).
- алаг онд орох (малын зарим нь тарган, зарим нь туранхайгаар хүйтэн улирлыг туулах).
- алаг ургасан тариа (зарим газар сайн, зарим газар муу ургасан тариа).
- алаг тариалан (зүйл зүйлийн тариаланг зурвас зурвасаар зэрэгцүүлэн тарьсан тариалан).
- алаг үзэх (дээр дор, дотно гадпын ялгаамжаатай үзэх).
- алаг цоог (хааяа хааяа, энд тэнд, хэсэг; хадланг алаг цооггүй нийтээрээ хадав).
- алаг мэлхий өрөх (шагаагаар мэлхийн биеийг дүрслэн өрөөд, шоо орхиж, түүний нүхийн дагуу авах, төлөх зэргээр наадна).
- алаг ар а м ь т а н (бялзуухайн нэр; нүдний цэцгий хар, зажуур шар, толгой, хүзүү, ар жигүүр цөм гялалзсан хүрэн өнгөтэй).
- алаг барс а м ь т а н (толгой цагаан, сүүл улаан, барсын бидэртэй, уянгалуу дуутай нэгэн зүйл араатан).
- алаг болжмор а м ь т а н (хар буюу хар бидэртэй, цагаан чандар холилдон ургагасан болжмор).
- алаг бүслүүр а м ь т а н (хямарлаг хяруулын өөр нэр).
- алаг галуу а м ь т а н (галууны нам, чандар алагчин, Африк, Ази, Европод бий).
- алаг дунгар а м ь т а н (хушууны үзүүр матигар, хумс нь харцгайнхтай адил нэгэн зүйл бялзуухай, заримдаа бялзуухайг барьдаг).
- алаг марьяа (нэгэн зүйл өвчин, хүний нүүр гарт гарна, цагаан алаг сорви үлдэнэ).
- алаг нохой а м ь т а н (нэгэн зүйл алаг шувуу).
- алаг нугас а м ь т а н (нугасны нам, бие алаг, манай оронд үгүй).
- алаг хэрээ а м ь т а н (бие хар, хүзүүнийхээ дор гархи мэт цагаан чандартай).
- алаг хуухар а м ь т а н (өнгө алаг нэгэн зүйл шувуу).
- алаг хяруул а м ь т а н (гургуулын нам, толгой, жигүүр, сүүл хар, бидэр шар, арын чандар улаан цагаан хольцолдон ургасан, зажуурын чандар толгойг өнгөрөн ургасан нэг зүйл шувуу).
- алаг толгой а м ь т а н (толгойнхоо хойтод цагаантай, өрөвлөгийн нь дунд хар сэвхтэй шувуу).
- алаг ураацай а м ь т а н (таван зүйл өнгө бүрдсэн нэгэн зүйл хараацай).
- алаг цонтуул а м ь т а н (бие хүзүү алаг нэгэн зүйл цонтуул шувуу).
- алаг нүдэн цэцэг у р г а м а л (олон наст, өвсөрхөг ургамлын нэг зүйл; эмнэлэг, гоёл чимэглэлд хэрэглэдэг, зэрлэг таримал хоёр зүйл бий).
- алаг тахь а м ь т а н (нэг зүйл зэрлэг адуу).
- алаг хулан а м ь т а н (нэг зүйл зэрлэг адуу).
- алаг шоргоолж а м ь т а н (цээж бөгс хар, дунд бие шаравтар, нэгэн зүйл шоргоолж).
Example phrases
алаг морь
хээр алаг морь