The great explanatory dictionary of Mongolian
[doerbe]
дөрөв, дөрвөн
Definition
- дөрвийн тооны нэр, гурав дээр нэгийг нэмсэн нь; хоёр хоёрын дөрөв; дөрвөн ширхэг; дөрвөн давхар; дөрвөн бэрх орхих (дөрвөн шагаа орхиж дөрвөн өөр буулгах); дөрвөн гишүүн (хоёр гар, хоёр хөл); дөрвөн мөч, дөрвөн хөл (а. хүний дөрвөн гишүүн; б. амьтны хоёр хаа, хоёр гуя); дөрвөн хөллөх (хоёр гараараа газар тулж бөхийх); дөрвөн улирал, дөрвөн цаг (хавар, зун, намар, өвөл); дөрвөн зүг (умар, өмнө, дорно, өрнө); дөрвөн зовхис (дөрвөн зүгийн завсар); дөрвөн өндөр хавирга (хааны дөрвөн урт хавьс; дал дөрвөн өндөр); дөрвөн хүүхэд (Өвөрмонголын нэгэн аймгийн нэр); дөрвөн таа (дөрвөн удаа).
- дөрөвний өдөр.
Example phrases
өнөөдөр 8-р сарын дөрвөн.