The great explanatory dictionary of Mongolian
цааш
Definition
- нааш гэдгийн эсрэг утга, чанагш.
- хойш.
- өөр.
- чингэвэл чингэг, яадаг юм; хэлбэл хэлэг цаашаа; яваад үзэг цаашаа; тогловол тоглог цаашаа; яв цаашаа; * цааш хандах, цаашаа хандах (цааш хөдлөх, тэсрэг болох, буруу харах); цааш харах, цаашаа харах (а. тэсрэг хандах, буруу харах; б. нас нөхцөх); цааш нь харуулах (а. чанагш харахад хүрүүлэх; б. нас нөхцөөх); цааш хийх, цааш нь хийх (а. нууж далдлах; б. хулгайлах).
Example phrases
цааш болох
цааш нь битгий хэл! цааш бүү яв! цааш харах зуур
цааш нааш бүү ярь
цаашаа бай!
аравнаас цааш ирээрэй
өнөөдрөөс цааш ирэх хэрэггүй
цаашаа юу болохыг хэн мэдэх вэ
надаас цааш хүнгүй айл
үүнээс цааш юу байдаг юм