The great explanatory dictionary of Mongolian
өцүүхэн
Definition
- жижигхэн, бага, бяцхан, өчүүхэн; өцүүхэн биетэй; өцүүхэн дуугаар; өцүүхэн дүүрэн (сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн тавдугаар сарын хорин нэгнээс зургадугаар сарын таван хүртэлх үе); өцүүхэн халуун (сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн долдугаар сарын тавнаас хорин нэгэн хүртэлх үе); өцүүхэн хүйтэн (сарны зурхайн хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн нэгдүгээр сарын тавнаас хорин нэгэн хүртэлх үе); өцүүхэн цас (сарны зурхайн хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн ёсны арван нэгдүгээр сарын хорин нэгнээс арван хоёрдугаар сарын таван хүртэлх үе).
- хоромхон зуур; түр зуур; өцүүхэн сууж байгаад одов; өцүүхэн унтах.
- мөхс, доод; өцүүхэн хүн хянаж үзвэл...