The great explanatory dictionary of Mongolian
[unag-a]
унага (н)
Definition
- адуу, хулан, тахь зэргийн амьтны нэг настай төл; унагатай гүү; унаган жороо (төрөлх жороо); унага орхих, унага хаях (гүү cap гүйцээгүй унагалах); унага хөндөлсөх (гүүний хэвэл дэх унага бэхжих); хүн болох багаасаа, хөлөг болок унаганаасаа зүйр.
- ш и л ж с э н язгуурын, угийн; унаган дэл (унаган цагаас эхлэн аваагүй дэл); унаган морь (өөрийн адуунд төрсөн морь); унаган албат х у у ч и р с а н (язгуурын жинхэнэ албат); унаган боол х у у ч и р с а н (Чин улсын үед нэгэн үе болсон боолыг ийнхүү нэрлэж байжээ); унаган түрүү у р г а м а л (хайлс модны нахиатай адил болоод усанд хөвж ургадаг нэг зүйл өвс); унаганы түрүү у р г а м а л (замагтай адил бодоод усанд хөвж ургадаг нэг зүйл өвс); унаганы шийр у р г а м а л (хээр талд ургадаг, шар цэцэгтэй, навч морины туурайтай төстэй ургамал, эмнэлэгт хэрэглэнэ).