The great explanatory dictionary of Mongolian
1,459 words beginning with “Н”
- нэглий
- нэгмөсөн
- нэгнээ
- нэгтгүүлэх
- нэгтгэгдэх
- нэгтгэл
- нэгтгэх
- нэгтэй
- нэгтэйгүүр
- нэгших
- нэг (эн)
- нэгэнт
- нэгэнтаа
- нэгэнтээгүүр
- нэжгээд
- нэжээд
- нэл
- нэлгэр
- нэлдгэр
- нэлдийлгэх
- нэлдийх
- нэлдэгнэх
- нэлий
- нэлийлгэх
- нэлийх
- нэлмийх
- нэлмэгнүүлэх
- нэлмэгнэх
- нэлмэлзэх
- нэлхгэр
- нэлхийлгэх
- нэлхийх i
- нэлхийх ii
- нэлэлзүүлэх
- нэлэмгэр
- нэлэнхий
- нэлэнхийдэх
- нэлэнхийрэх
- нэлэнхийших
- нэлээд
[nige]
нэг (эн)
Definition
- хоёроос нэгийг хасаад үлдсэн тоо; нэгэн нэг нь нэг; нэгэн хоёр нь хоёр; нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино зүйр.
- ганц; нэг морь; нэг ширхэг ч тамхи татаж болохгүй;
- нэг ч (нэгхэн; бидний дотор энэ үгийг зөрчих хүн нэг ч үгүй, цөм зөвшөөрнө).
- нэг удаа (ганц үе; энд нэг удаа ирэв; тэд нэг удаа очив).
- нэг бус (ганц бус, хэд хэдэн; ажил тасалсан явдал нэг бус удаа болов).
- нэг шингэх эм (нэгэн уухаар хэмжсэн хэмжээт эм).
- нэг амиар (нэг завдлагаар буюу нэг амьсгалаар; энэ шувуу тэндээс нэг амиар нисч энд ирэв; энэ аягаар нэг би нэг амиар уув).
- нэг амьсгаагаар (түргэн; нэг амьсгаагаар уншин төгсгөх; нэг амьсгаагаар залгилав).
- нэг үе (а. ганц удаа; нэг үе баярлаж нэг үе гомдож байв; б. нас ойролцоо; нэг үеийн залуучууд; в. ганц цагт).
- нэгэн тал (юмны нэгэн этгээдийн буюу нэгэн дундуур).
- нэг суурь (а. ганц зүйлийн олон малыг таслан сүрэглэсний нэгэн хэсэг; хонин суурь; нэг суурь тэмээ; б. дэвсгэр суудал хийхэд зориулж хийсэн эд барааны ганц хүн суух хэмээр хээ гарган хийсний нэгэн хэсэг; нэг суурь хивс; в. юмны ганц газар байх хэсэг; нэг суурь өртөө; нэг суурь харуул).
- нэг ай (ганц бүлэг, ганц аймаг, ганц хэсэгт багтах).
- нэг анги (хэсэг бүлэг юм; нэг ангийн цэрэг; нэг ангийн сурагч; нэг анги болгосон юм).
- нэг иж (нэг бүрэн бүтэн юм; зохиолын нэг бүрэн иж бий).
- эрийн нэг (энд тэнд нэг нэгээр сарниж тарсан байдал; барьж явсан цаасаа салхинд хийсгэж эрийн нэг болгочихов).
- нэг талыг баримтлах (өрөөсгөл талыг барих).
- нэгж хэм;
- нэг жил (дэлхийн бөмбөрцөг өөрийн явдлаар нарыг нэг удаа тойрч гүйцэх хэм, нэг жилийн ой болох хугацаа, өдрийн хоногоор гурван зуун жаран таван хоног орчим болно).
- нэг сар (а. жилийн арван хоёр хуваасан хэм; б. гуч, гучин нэг хоног; нэг сарын амралт авлаа).
- нэг хоног (а. өдөр шөнийн хорин дөрвөн цаг; б. нар ургахаас дараа өдрийн нар ургах хүртэлх хэм).
- нэг өдөр (а. нэг хоног; б. үүр цайхаас эхлэн бөрөнхий болох хүртэлх үе).
- нэг цаг (а. Европын зурхайн ёсны нэг хоногийг хорин дөрөв хуваасны нэг хувь, үүний дотор жаран минут багтана; б. шар цагаан зурхайн ёсны нэг хоногийг арван хоёр хуваасны нэг хувь, үүний дотор зуун хорин минут багтана).
- нэг мөч (цагийн хэмийн нэр, арван таван минут).
- нэг эр (тариалангийн газрын хэмжээ, таван өрлөг газар).
- нэг өрлөг (тариалангийн газрын хэмжээ, зургаан мүү буюу үр газар).
- нэг үр (тарианлангийн газрын хэмжээ, бүгд гурван зуун жаран дөрвөлжин алд газар).
- нэг хувиар (тариалангийн газрын хэмжээ, нэг зуун үр газар).
- нэг газар (талбайн буюу хол ойрын хэмжээ, нэг зуун наян хос алд буюу гурван зуун жаран алд, таван зуун далан зургаан метртэй тэнцэнэ).
- нэг хувь (а. цагийн хэмийн нэр, жаран нарийн хувь (секунд); б. юмыг хувь бодож хуваасан хуваасан хэмийн нэр; гуравны нэг хувь).
- нэг дундуур (юмны тэхий хагас буюу тал хувь; мянганы нэг дундуур таван зуу).
- нэг дээс (хэмжээ, гучин зургаан алд).
- адил, ижил;
- нэг төрөл (юмны нэгэн нам, нэгэн угсаа, нэгэн чанартай).
- нэг аймаг (а. амьтны ганц аймагт хуваасан нь; б. аймгаар хуваасан хувиарлал).
- нэг нам (санаа явдал нэгдсэн хэсэг хүн).
- нэг мөр (а. аливаа юмны нэгэн адил маяг журамтай болох; б. аян тал дагуу; би явбал, нэг мөрөөр бүтээн ирж болох хэрэг байна; в. журам зураас; нэг мөр бичиг; нэг мөр нэмээд зур!).
- нэг дуугаар (олны нэгэнт дуудах буюу хашгирмагц нэгэн зэргээр ирэх очих, үйлдэх хийх; нэг дуугаар цугларав; нэг дуугаар зөвшөөрөв).
- нэг санаа (а. олон хүний харилцан нийлэлцсэн санал; б. санаа зорилт урвалтгүй бат).
- нэг зорилго (адил санаа); айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг зүйр.
- аливаа үйлд явдлын хам, зэрэг, жигд;
- нэг дэсээр (үйл явдлын зэргээр буюу завсар зайгүй дараа дараагаар давхцах).
- нэг зэргээр (сацуу; та нар арван хоёр цагт нэг зэргээр ир! таван цагт нэг зэргээр тарна).
- нэгэн хамтаар (цугаар; тэд нар нэгэн хамтаар; бид нар нэгэн хамтаар явсан).
- дахин.
- яриа нэг удаа, түр зуур.
Example phrases
би бас нэг дуулъя
бас нэг ууя
чи нэг очоод ярь
би нэг хэлээд орхиё
нэг жаахан унтаад авлаа.