The great explanatory dictionary of Mongolian
[nasu]
нас (ан)
Definition
- хүн, адгуус, ургамлын хөгжил, өсөлтийн үе, шат; залуу нас; урст настай, удаан жаргалтай (ерөөл); нас өндөр болох; настай хүн (нас ахисан, хөгшин).
- хүн амьтан ургамлын амьдран ахуй жил.
нас гүйцэх (хонь, үхэр зэрэг малын зургаан шүд нь гарч жигдрэх; нас гүйцсэн хонь; нас гүйцсэн шар).
насанд хүрэх (хүний арван найман нас хүрэх); насаа идэх (насандаа тэнцүүргүй жижиг биетай).
насан туршид (бүх насны турш).
нас ахих (хөгшрөх).
нас болох (а. их л хөгшрөх; б. үхэх).
нас дарах (хөгширсөн байдал орох; эрийг нас дарах, эргийг ус дарах).
насаа дарах (насаа бага болгох).
их нас (а. өтөлсөн нас; их нас наслав, одоо үхэхэд гомдолгүй; б. соёолонгоос дээш насны морь; их насны морь уралдах).
нас хэтрэх (хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих наснаас илүү наслах).
нас тэнцэх (хууль ёсоор ажил хөдөлмөр хийвэл зохих нас тохирох).
насанд хүрээгүй (арван найман нас хүрээгүй буюу хуулийн бүрэн эрхийг эдлэх насанд хүрэх болоогүй).
нас нөгчих, нас барах, нас эцэслэх (үхэх).
талаар насаа барахгүй (хэрэг тустай аижл хөдөлмөр хийхгүйгээр бүх насаа үрж болохгүй; тамтаггүй үйл үйлдэж талаар насаа барахгүйг хүн бүхэн хичээх хэрэгтэй!).
сургуулийн өмнөх насны хүүхэд (3-7 хүртэлх насны хүүхэд).
сургуулийн нас (8-18 хүртэлх нас).
нас чинь залуу, цус чинь шингэн байна (ирээдүй бий); хайран биеийг нас дарж, хан уулыг цас дарах з ү й р.
Example phrases
насны хувирал
насны ялгавар
насны тоогоор
насны эцэс болох
нэг настай, нялх үстэйгээс нь эхлэн .. наян настай хөгшин, найман настай балчир
олон наст урагамал
насны зөрөө