- сонсох эрхтэн; сонор чих; соотон чих; хулгар чих; дэлхий дээгүүр дэгдэн байдаг; дэлдэн чихтэй туулай дөрвөн жил (дуу).
чихний хуудас (чихний дэлбэ).
чихний язгуур (чихний арын уг).
чихний ёроол (хүний чихний хонгилын дотоод эсрэг үзэгдэх газар).
чихний омог (чихний мөрийн дээд этгээд).
чихний хөвөө (чихний дэлбийн тойрсон ирмэг).
чихний ухуур (чихний хулхийг ухахад зориулсан хэрэгсэл).
чихний унжлага (чихний гэдэл).
чихний дэлбэ (чихний бүгд төлөв).
чихний цэцэг (зарим хүний чихэн дээр байдаг шовгор юм).
чихний гэдэс (чихний унжлага).
чихний хулхи (чихний дотоодоос гарах хаг мэт юм).
чихний дэлбэг (чихний хуудас).
чихний сүв (чихний дотоод нүх).
чихний сүйх (эмэгтэйчүүдийн чихэндээ зүүх чимэг ээмэг).
чих булагтах (чихний дотор өвдөж идээлэх); 2. сонсгол; чих сонор (а. сонсохдоо сайн; б. юм хумыг дуулж мэдэхдээ авьяастай).
чих цохих (дам сонсож мэдэх).
чих тавих (а. сураг мэдээ сонсохыг хичээх; алдсан адууныхаа хойноос чих тавьж байв; б. анхааран сонсох; багшийн заасан хичээлийг чих тавин сонсож байв).
чихэн чийр (дуу ба үг ярианы сонсоход тааламжгүйгий нь); нүдэн балай.
чихэн дүлий (юу ч үзээгүй, юу ч сонсоогүй).
нэг чихээрээ сонсоод, нөгөө чихээрээ гаргах (хялбар мартах).