The great explanatory dictionary of Mongolian
[gedesue]
гэдэс
Definition
хүн амьтны хэвэл; нарийн гэдэс; бүдүүн гэдэс; өлөн гэдэс.
гэдэс хэвэл х о р ш.
гэдэс дотор (хүн амьтны гэдэс хэвлийн дотоод дахь зүйлүүд: гэдэс дотор, гэдэс гүзээ х о р ш).
гэдэс базлах, гэдэс мушгилах(дотор эвгүйтэж базлан өвдөх).
гэдэс хуржганах (гэдэс дүүрч хур хур дуугарах).
гэдэс гаргах (мал нядлах).
гэдэс өлсөх (хоол идэхийг хүсэх).
гэдэс цайх (цагаан идээнд ханах).
их гэдэстэй (жирэмсэн).
гэдэсний хижиг (дотрын халдварт өвчин).
гэдэс дүүрэн (цатгалан).
гэдэс дүүрэх (a.цадах; б.гэдсэнд хий эзлэх).
гэдэс гарах (сайн цадах).
гэдэсний цагаан хорхой (амьтны гэдсэнд үүсч бий болдог нялцгай шимэгч хорхой).